9/28/2008
Махчин Монгол
Цагаан будааны хүүхдүүд олон юм ярихгүй шүү. Урт наслахын тулд мах гэх мэтийн хүнд хоолноос татгалзъя гээд байдаг. Далайн эргийн улс загасны мах өргөн хэрэглэдэг шиг талын монголчууд малын махгүй амьдарч чадахгүй. Тэгээд ч хүйтэн сэрүүн улиралтай орны хүмүүс тул хэрэглэж болно гэдэг. Хар л даа тэр УБ-т гадаа гэр бариад айраг зараад суудаг нөхөд мах чанаад тавьдаг болсоно байна билээ. Та нар минь ажиглаарай ямар ч хүчний, тулааны спортод цагаан хоолтонгууд жигтэйхэн л хурдан хөдөлгөөнтэй чичрээд дайраад байхад монгол бол түс түс гээд л жинтэй цохиж байгаа биз дээ.
Ардын баатар
Сүх жанжины хөшөө нийслэлийн маань хойморт бий. Тэр хүн хэн байв. Мэдээж зоригт хувьсгалч. Зоримог байхын тулд ямар байх вэ, жаахан танхай байхад буруудахгүй л дээ. Одоогын ботаникын дэнжийн атаман байж. Мэдээж ард олны сэтгэлийг нэгтгэх, итгэл төрүүлэх баатар хэрэгтэй болоход арай цэвэр нэртэй түүнийг алдарт, ариун жанжинд өргөмжилж. Бодоо, Данзан, .. гээд бусад найзууд нь бүгд л бага зэрэг нэр хүндээ алдсан шалтгаантай байсанаас тэр. Ийм олон жишээ байдаг. 1400-аад онд Францууд дайнд ялагдаад туйлдахдаа, нэгэн мэргэн хүн авралт баатараа хайж байна гэж зарлаад 3 жил францыг тойрчээ. Хөөрхий нэг муу жаахан охиныг заагаад, тэрхүү баатарынхаа удирдлаган доор гээд ард түмнээ баахан байлдуулж. Ялдагын даваан дээр ард нь туйлджээ. Тэгэнгүүт нь хөөрхий охиныг дайсанд сэм аваачиж алуулаад, ард түмний харуусал, өш хонзонг сэргээж дайнд ялсан түүхтэй.
Subscribe to:
Posts (Atom)